Share

Тав тухтай орчинд кино үзэх боломжоор хангасан Вип лоунж ажиллаж байна

Өргөө кино театрын 5 дахь салбар болох Лазер кино театрын 4 дүгээр давхарт хэрэглэгчдийнхээ тав тухтай орчинд кино үзэх боломжоор хангасан Вип лоунж ажиллаж байна. Вип лоунжид Кино үзвэрийн билетийг худалдан авах, захиалгын билет гаргах, Өргөө Кино Театрын үйлчлүүлэгчийн хөнгөлөлтийн карт шинээр нээх, сунгах, сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна  Мастер тогоочийн Европ, Монгол үндэстний зоог болон ундаа, ус, кофе зэрэг бүх төрлийн уух зүйл, амтатнаар үйлчилж байна. Вип лоунж нь 9 ширээ бүхий 24 суудалтайгаас гадна Лазер танхимын Вип лоунжийн хэсэгт кино үзвэрээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчиддээ халуун кофе эсвэл ундаа, жүүсийг жигнэмэгийн хамт үнэгүй олгож үйлчилнэ. Тус вип лоунж нь тав тухтай тохилог орчинд кино үзэх онцгой интерьер бүхий вип танхимдаа тусгай зориулалтын 30 суудалтай, найрсаг үйлчилгээ авах бүрэн боломжтой.